Монголын Моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” нэг хүний жүжгийн Олон улсын уралдаан 9 дэх жилдээ 7 дахь удаагийн тэмцээн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын тайзнаа 5 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Фестивалийг Монголын Моно жүжгийн төв, Залуучууд театр, МҮОНРТ, аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан юм.
Дэмжигч байгууллагаар “Дархан нэхий” ХК, Шүтээн ресорт, “Буянт богд” ХХК “ROSE” цэцгийн дэлгүүр, “Мон тулга” ХХК, “Еден” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд ажилласан байна.




Фестивалийн шүүгчээр:
– Юнискогийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур
– Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Ерөнхий найруулагч М.Цогт
– Косова дахь АЕ ТИ АЯ-ийн ерөнхийлөгч, Нэг хүний хүний жүжгийн ОУ-ын МОНОАКТ фестивалийн захирал Метор Зумбераж
– Монголын МҮОНРТ-ийн Уран сайхны удирдаач, найруулагч, МУСТА Д.Ханьсаг нар ажиллажээ.
Олон улсын нийт 10 жүжигчин ур чадвараараа өрсөлдөн өнөөдөр /2023.09.29/ ийнхүү шилдгүүд тодорч шагналаа авлаа.
Моно жүжгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз бүрэн бичлэг хийсэн бөгөөд оны өмнө буюу ирэх 12 дугаар сард улс, орон даяар цацаж нийтийн хүртээл болгох юм.
Монголд Моно жүжгийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргахад Монголын Моно жүжгийн төвийн тэргүүн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУГЖ Ц.Баясгалан ихээхэн хувь нэмэр оруулсныг мэргэжил нэгт нөхөд нь бахдан сайшааж байлаа.