“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд аймгийн Соёл, урлагийн газар, Төв номын сан, Найрамдал төсөлтэй хамтран “Тэнгэрийн заадаст оршихуй” уран бүтээлийн уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17:00 цагт Залуучууд театрын их танхимд зохион байгуулна.
Уулзалтад “Тэнгэрийн заадас” хөрөг номын зохиолч Ж.Буд-Эрдэнэ болон тус номонд орсон эрхмүүдийн төлөөлөл болох Нэрт найруулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин УГЗүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монгол Улсын Ардын зураач, УГЗүтгэлтэн, шог зураач Ц.Байды, МУСГЗ, Сэтгүүлч, зохиолч Ш.Ёолк нар Дархан хотноо хүрэлцэн ирнэ.
Хүүхэд, залуус, номонд хайртай уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.