“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХОНГОР СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2023-09-25
Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулагдаж буй Соёлын сэргэлт аян нь соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын соёлын төвд тус аян эхэллээ.
Аяны үйл ажиллагааг Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар нээж, “Соёлын сэргэлт-2023” аяны мэдээллийг аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ танилцууллаа. Үргэлжлүүлэн МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” лекцийг сонсгосон юм.
Нээлтийн үеэр МУКУЗ-өөс Хонгор сумын Соёлын төвд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Мөн Хонгор сумын хүүхэд багачуудад зориулан Ами Тамигийн Дархан хотод аялсан “Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино, “Зүрхэнд гэрэлтэнэ” Хүүхдийн уран сайхны кино, “Дасгалжуулагч” уран сайхны киногоор үйлчилж байна.
Аймгийн Музей “Баярын малгай” боловсролын хөтөлбөр, аймгийн Төв номын сангаас Дархан хотод бүтээгдсэн монгол кино урлагийн фото зургийн үзэсгэлэн, киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номоор үзэсгэлэн, зохиогч Ж.Буд-Эрдэнийн “Тэнгэрийн заадас” номын үзэсгэлэн тус тус гаргаж Монгол киноны асуулт хариултын мэдлэг олгох үйл ажиллагааг явуулж байна.
Үргэлжлүүлэн Залуучууд театрын уран бүтээлчид Урлагийн тоглолтоо толилуулж үдшийн цэнгүүнээр өндөрлөх юм.
# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал