“КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ – ДАРХАН” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭЛЭЭ
2023-09-26
“Соёлын сэргэлт – 2023” аяны хүрээнд Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, аймгийн Соёл, урлагийн газраас “КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ – ДАРХАН” сэдэвт гар зургийн уралдааныг ЕБС-ийн сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд зарласан билээ.
Гар зургийн уралдаанд хүүхэд, багачууд маань идэвх, санаачлагатай оролцож нийт 20 бүтээл ирснээс
I байранд “Дархан Эмпати” сургуулийн 3а ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ
II байранд “Од” цогцолбор сургуулийн 4-3 ангийн сурагч Х.Эрхэс
III байранд “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 4-2 анги сурагч Э.Уудам нарын зурсан зураг тус тус шалгарч шагналын эзэд боллоо.
Уралдааны шүүгчээр Дарханы зураач урчуудын эвлэлийн тэргүүн, зураач Н.Хишигбаатар, зураач С.Мөнгөнзул нар ажиллалаа.
Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Ю.Энх-Амгалан нар гардууллаа.
Уралдаанд идэвхтэй оролцож, бүтээл ирүүлсэн бүх хүүхэд, сурагчдадаа талархал илэрхийлье!
# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал