“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН – ОРХОН СУМАНД
2023-09-26
“Соёлын сэргэлт 2023” аян Төвийн бүсийн Дархан-Уул аймгийн Орхон суманд 2023.09.26-ны өдөр Соёлын төвд нээлтээ хийлээ.
✅ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
Орхон сумын ИТХ-ын дарга Б.Алтансарнай
Орхон сумын засаг дарга Б.Түмэнцогт
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж
Орхон сумын Соёлын төвийн дарга Б.Мөнхчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Мөн МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” илтгэл танилцууллаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаатай холбоотойгоор
Дархан-Уул аймгийн музей Баярын малгай боловсролын хөтөлбөр,
Дархан-Уул аймгийн төв номын сангаас Дархан хотод бүтээгдсэн монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн,
Киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэн
Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
✅ КИНО ҮЗВЭР
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвд Кино үзвэр зохион байгууллаа. Үзвэрээр Орхон сумын цэцэрлэгийн насны хүүхдүүд “Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн киног мөн “Зүрхэнд гэрэлтэнэ”, “Дурсаж яваарай” уран сайхны киног Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, залууст зориулан хүргэлээ.
✅УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Орхон сумын Соёлын төвд Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилууллаа.
Орхон сумын соёлын төвийн дуу хөгжмийн багш А.Нандинцэцэг “Хунгийн дуу”-аар ая эгшиг өргөв.
Тоглолтын дараагаар үдшийн цэнгүүнээр өндөрлөлөө.
“Соёлын сэргэлт-2023” аяныг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шарын гол суманд үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана.
🔹Нээлтийн үйл ажиллагаа-210
🔹“Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино
– Цэцэрлэгийн насны-110
🔹“Зүрхэнд гэрэлтэнэ” УСК, “Дурсаж яваарай” УСК үзвэр- ЕБС сурагчид-300
🔹Үзэсгэлэн-210
НИЙТ- давхардсан тоогоор 410 хүүхэд залуус, иргэд оролцлоо.
# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал