МЭНДЧИЛГЭЭ
2023-09-10
Театр, кино урлаг, сэтгүүл зүй, музей, номын сан, зураач урчууд, гэрэл зурагчид, зохиолч яруу найрагчид, чөлөөт уран бүтээлчид гээд энэ бүгдийг соёл нэгтгэдэг.
Өнөөдөр энэ үзэл баримтлалтай холбоотой бүх хүмүүсийн мэргэжлийн баяр тохиож байна.
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 30 дахь өдрийн халуун мэндийг хүргэе!
# Сэдвүүд
Uncategorized