Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийн “Сэтгэл зүйн нөөцөө хэрхэн үр дүнтэй удирдах вэ?” сургалтад аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Музейн ажилтнууд хамрагдлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага: “Эерэг сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна, амьдран буй бүс нутагтаа бүтээлчээр сурч хөдөлмөрлөх, хамтран амьдрах идэвхтэй хэв маяг, нийгмийн эмчилгээ гэсэн үзэл баримтлал нь өнөөгийн бүх улс орнуудын эрүүл мэндийн тэргүүлэх бодлогын нэг болж байна” … хэмээн тодорхойлжээ. Ийм учраас улс орон бүр нийгмийн гишүүд бүрийнхээ эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөр, нөлөөллийн ажлыг идэвхжүүлж байна.