Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах уламжлалт “Гал өд” яруу найргийн наадам өнөөдөр /2023.10.14/ Залуучууд театрт зохиолч, яруу найрагч, шүлэг найраг сонирхогчдын дунд зохион байгуулагдлаа.
Наадмыг МУСТА, МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч, шог зураач Д.Мянганзам хөтлөн явуулж, шүүгчээр МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Б.Норовсамбуу, МУСГЗ Н.Хунлууз, МУСТА, яруу найрагч Ц.Цэнд нар ажиллалаа.
Тэргүүн байр- Т.Банзрагч “Буй болно”
Дэд байр- Б.Хатанзаяа “Эрх чөлөөний далавч”
Гутгаар байр- Д.Энх-Октябрь “Ханьдаа”
Тусгай байр-Ч.Энхтуяа “Бүсгүй заяа”
Тусгай байр-Д.Баярмаа “Аав минь”