Дархан хотын баярт зориулсан “Open Mic” амжилттай боллоо
2023-10-18
Дархан хот үүсэн байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан дуунд хайртай, дуулах дуртай хүн бүрт зориулсан “Open Mic” арга хэмжээг 2023.10.17-ны өдрийн 18:00 цагаас “Дархан-50” цогцолборт зохион байгууллаа.
Нийт 60 гаруй хүүхэд бүртгүүлэн дуулж 350 гаруй хүүхэд залуус, иргэд үзэж сонирхлоо.
Хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон хүүхэд залуусдаа баярлалаа.
# Сэдвүүд
соёл
Үйл явдал