Дарханы кино уран бүтээлчдийн төлөөлөл “Ирж яваа цаг” кино форум – нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байна
2023-10-17
Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ), Nomadia pictures хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Уг наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Ирж яваа цаг” кино форум, Баримтат киноны тухай хэлэлцүүлэгт Дархан хотын кино салбарын уран бүтээлчдийн төлөөлөл оролцож байна.
# Сэдвүүд
Үйл явдал
Хэлэлцүүлэг