Дархан хотын 62 жилийн ойг угтан зохион байгуулж буй үйл ажиллагаануудын нэг нь машинтай кино үзвэр байлаа.
“Машинтай кино үзвэр”-ийг “Кинонд ээлтэй хот” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй Дархан хотынхоо төрсөн өдөрт зориулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа.
Энэ сарын 16-ны өдрийн 18:30 цагт “HITMAN: Agent Jun” киногоор эхний үзвэр эхлэв. Тус кино нь 2020 онд бүтээгдсэн адал явдалт, инээдмийн кино юм. Амжилт муутай комик зохиолч халамцуу үедээ “Hitman”-аар ажиллаж байсан өөрийн өмнөх үеийнхээ амьдралыг санаандгүй хуваалцсанаар киноны үйл явдал өрнөсөн юм.
Харин 21:00 цагт гарсан “ABOUT TIME” кино нь хайр дурлал, хосын харилцаа, гэр бүлийн үнэ цэнийг харууллаа.
Хоёр удаагийн үзвэрийг тус бүр 2-5 хүнтэй 130 гаруй машинд 540 гаруй үзэгч үзсэн юм.
Машинтай кино зорин ирсэн аав, ээжүүд, хөөрхөн дүү нартаа болон хосууддаа аз жаргал хүсье!
Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.