Дархан хот үүсгэн байгуулагдсаны 62 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр /2023.10.16/ аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд соёлын салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй 14 ажилтан, албан хаагчдад аймгийн Засаг даргын шагналыг гардууллаа. Үүнд:
Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” хүндэт тэмдгээр:
-Залуучууд театрын жүжигчин Ч.Дунгаамаа
Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
-Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн номын санч С.Отгонжаргал
-12 дугаар сургуулийн номын санч П.Одгэрэл
-Залуучууд театрын үйлчилгээний ажилтан Б.Гэрэлмаа
-Залуучууд театрын тайзны механик Х.Дашдаваа
Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:
-Хүүхдийн номын ордны харуул, жолооч Т.Хүрэлбаатар
-9 дүгээр сургуулийн номын санч Д.Мөнхжаргал
-Хүүхдийн номын ордны үйлчлэгч Т.Алтантуяа
-Залуучууд театрын тайзны ажилтан М.Ананд
-Хүүхдийн номын ордны номын санч-мэдээллийн ажилтан Б.Өлзийдэлгэр
-Хүүхдийн номын ордны номын санч-мэдээллийн ажилтан А.Ариунтуяа
-Залуучууд театрын бүжигчин С.Мөнхжаргал
-Залуучууд театрын дуучин М.Галмандах
-Хүүхдийн номын ордны номын санч-мэдээллийн ажилтан Т.Сумандандар
Шагналыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нар гардуулав.
Мөн шагнал гардуулах ёслолд Залуучууд театрын дарга А.Болорсүх, Хүүхдийн номын ордны дарга Л.Мөнхбааатар, аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Туяа нарын холбогдох албаны хүмүүс, хамт олон, гэр бүлийнхэн нь баяр хүргэж оролцлоо.