Орхон сумын Соёлын төвд Лэд дэлгэц суурилуулав
2023-10-19

Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төв нь иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан Лэд дэлгэцтэй боллоо.

“Иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний тоног төхөөрөмж “ буюу /Лед дэлгэц, ухаалаг самбар/-ыг худалдан авалт зарлаж “Хос анар” ХХК шалгаран 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр угсарч хүлээлгэн өгчээ.

Дархан кинонд ээлтэй хот болох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Орхон сумын Соёлын төв нь “T-Entertainment”-тай гэрээ байгуулж нийслэл, төв орон нутгийн кино театруудаар шинээр нээлтээ хийж буй холливуд болон монгол кинонуудыг  хүүхэд багачууд, сумын иргэддээ хүргэж эхлээд байгаа юм. Соёлын төвийнхэн сар бүр 3-4 кино үзвэрийг үзүүлэх боломжтой гэж ярьж байна.

# Сэдвүүд
Үйл явдал
Хөрөнгө оруулалт