СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2023-08-29
Соёлын салбарын бодлого, зорилт, чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байгаа төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хэрхэн хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх танхимын сургалтыг Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Соёл, урлагийн газар хамтран өнөөдөр /2023.08.29/ зохион байгуулаа.
Сургалтад аймгийн СУГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ болон тус газрын албан хаагчид, харъяа соёлын байгууллагуудын удирдлага, хүний нөөц, нягтлан бодогч, архив-бичиг хэргийн ажилтнууд хамрагдлаа.
Сургалтын эхэнд Соёлын байгууллагуудын хүний нөөцийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналтын талаарх дүнг Дархан-Уул аймаг дахь ТАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Лхагважаргал танилцууллаа.
Мөн
– ”Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай ойлголт ба баримт бичигт тавигдах нийтлэг шаардлага”,
– “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”,
– “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
# Сэдвүүд
Сургалт
Үйл явдал