ЗОХИОЛЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТ “НОМЫН ЧУУЛГАН” 📚📚📚
2022-09-20
Өнөөдөр МЗЭ-ийн болон Утга зохиолын шагналт Зохиолч яруу найрагч Д.Цэрэндаваагийн “Уул усны минь Уянга” бүтээлийн дэвтэр шинэ номын нээлт, МЗЭ-ийн болон Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч Р.Лхамрагчаагийн “Сүбээдэй баатар” туульсын номын хэлэлцүүлгийг нэгтгэн “НОМЫН ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа.
Номын нээлтийг МУСТА, ерөөлч магтаалч Ц.Дүйнхэрсүрэн гуай нээж, хоёр зохиолчийн номын тухай ерөөл хайлан, хүрэлцэн ирсэн зохиолч, яруу найрагчид, судлаачид, уншигч иргэдэд эрүүл энх, эрдэм номын ерөөл айлтган эхлүүллээ.
“Уул усны минь Уянга” ном нь Д.Цэрэндаваа зохиолчийн бие даасан бүтээл бөгөөд төрсөн нутаг, уул ус, аав ээждээ зорилан бүтээсэн суварга гэдгээ онцоллоо. Харин “Сүбээдэй” баатар туульсын яруу найргийн хувьд Дарханд төдийгүй Монгол улсдаа онцлохоор бодит түүх, бодит дүрээс сэдэвлэн бичсэн, крилл, Монгол бичиг, сонсох ном хэлбэрээр уншигчдын хүртээл болоод байгаа бүтээл билээ.
Төв номын сангийн хойморт өөрсдийн бүтээл туурвилаа дэлгэн, уншигч олонд өргөн барьсан эрхэм зохиолчиддоо талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал