Улс орон даяар өрнөсөн “Соёлын сэргэлт-2023 ” аян өндөрлөж, үр дүнгээ дүгнэн хэлэлцсэн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулсан.
“Соёлын сэргэлт-2023” аян улс орон даяар зохион байгуулагдахдаа нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 329 сум, 15 тосгон, амжилттай зохион байгуулж, Соёлын яамны харьяа соёл, урлагийн 26 байгууллага, эрдэмтэн багш, судлаачид, уран бүтээлчид, гэрэл зурагчид нийт 1303 хүний баг бүрэлдэхүүн 91,531 км замыг туулж, танхимаар 373,048 хүнд соёлын хүртээмжийг хүргэн ажиллажээ.
“Соёлын сэргэлт” аян нь соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх соёлын салбарын ажилтан албан хаагчдын чадавхжуулах Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Мөн зөвхөн соёл урлагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, соёлын өвийг хамгаалах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа соёл урлагийн байгууллагууд олон нийтэд танилцуулах бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллага, соёл урлагийн ажилтан, албан хаагчид оролцож, иргэд олон нийтэд чиглэсэн соёлын арга хэмжээг зохион байгуулсан юм.