Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүчирхийллийг илэрхийлж сурталчилсан агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа утга зохиолын бүтээлийг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, аливаа гэмт хэрэг, хорт зуршил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газартай хамтран бүх нийтийн соёлын боловсролын сургагч багш, аймгийн Соёл, урлагийн газрын соёл, гэгээрлийн мэргэжилтэн, аймгийн нийтийн номын сангийн номын санч, сумдын соёлын төвийн 310 албан хаагчдад Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэл, хорт зуршлаас хамгаалах цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, төрөл хэлбэр, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэм хэргийн ойлголт хэлбэр, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдлэгийг мэргэжлийн багш, ажилтнууд зааснаараа үр дүнтэй сургалт боллоо.
Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд соёлын ажилтны үүрэг, оролцоо их билээ.