“Соёлын бүтээлч сар”-ын эхний 7 хоног буй 2023.11.01-ний өдөр Дархан Хүүхдийн Номын Ордон кино урлагаар дамжуулан Монгол орны түүх, өв уламжлал, ёс заншил, үндэсний бахархалыг хойч үедээ амьд дуу, дүрсээр өвлүүлэх, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргалын санаачилгаар Монгол контент Маамуу брэндтэй хамтран бүтээсэн “Ами Тами-Хөгжилтэй аялал” анимейшнийг 4 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл В бүлгийн 32, ахлах бүлгийн 10 дугаар сард төрсөн өдрөө тэмдэглэж буй 26 хүүхэд, нийт 58 хүүхдүүдэд үзүүлэн толилууллаа.
“Кинонд Ээлтэй Дархан” хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхэд багачууддаа баярлалаа.