“Соёлын бүтээлч сар”-ын эхний 7 хоног буй 2023.11.02-ны өдөр Аймгийн Төв номын санд Цайхун сургуулийн Н.Номин-Эрдэнэ
багштай 3а ангийн 32 сурагч Төв номын сантай танилцаж, бүтээлч уншлага хийн уншсан номоороо номын тэмдэглэл хөтлөлөө.
Харин салбар номын сан дээр 15 дугаар сургуулийн Б.Уртнасан багштай 3б ангийн 33 сурагч, салбар номын сантай танилцаж 15 минутын бүтээлч уншлага хийн уншсан номоороо харилцан ярилцаж “Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх”, өдөр бүр тогтмол 15-20 минут ном уншихын ач тус зэрэг мэдээллийг тус тус авлаа.