Дархан Хүүхдийн номын ордон Номын худалдаа, Зохиолчдын өдөрлөгийг зохион байгуулж байна
2023-11-04
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өнөөдөр /2023.11.04/-ний өдөр Дархан Хүүхдийн Номын Ордоноос Номын худалдаа, зохиолчдын өдөрлөгийг Залуучууд теарт зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр:
📖 НОМЫН ХУДАЛДАА, ҮЗЭСГЭЛЭН
📖 ЗОХИОЛЧДЫН ГАРЫН ҮСЭГТЭЙ 30-50% ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА
Урилгаар Улаанбаатар хотоос✍️СГЗ зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ зохиолч Б.Сарантуяа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт модернист яруу найрагч Д.Галсансүх зэрэг 30 гаруй нэрт зохиолчид, хэвлэлийн газрууд хүрэлцэн ирлээ.
Номонд дуртай Дарханчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус өдөрлөг нь 2023 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
# Сэдвүүд
Uncategorized