Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрладаг “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн”-д баригдаж буй “Музей Номын сангийн цогцолбор”-ын барилгын эхний үе шатны ажлын гүйцэтгэл өнөөдрийн /2022.05.16/ байдлаар 20 гаруй хувьтай байна. Цогцолборын нийт төсөвт өртөг 14.5 тэр бум төгрөг. Үүнээс 5.5 тэр бум төгрөгөөр “Воком констракшн” ХХК эхний шатны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компани одоогоор санхүүжилтийнхээ 11 хувийг авчээ. Барилгын ажилд шаардлагатай металь хийц хил дээр гацсан хүлээгдэлтэй байгаа. Харин дотоодын материалуудаа бүрэн татжээ. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан алдсан хугацаагаа нөхөж ажлаа ургашлуулахад ямар нэг асуудал байхгүйг гүйцэтгэгчид хэлж байна. Аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газраас хяналт тавин ажиллаж байна. Ажлын явцтай УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням тойрогтоо ажиллах үеэр танилцсан юм.
МУЗЕЙ, НОМЫН САНГИЙН ЦОГЦОЛБОРЫН ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 20 ХУВЬТАЙ БАЙНА
2022-05-16
# Сэдвүүд
Хөрөнгө оруулалт