Өсвөр насны хүүхдүүдийн дунд Номын челленж эхлүүллээ
2023-11-04
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Шарын гол сумын Соёлын төвөөс өсвөр насны охид, хөвгүүдийн дунд номын #challenge аяллыг эхлүүллээ.
ӨСВӨР НАСНЫ ОХИД, ХӨВГҮҮДИЙН тулгамддаг асуудлыг бүгдийг багтаасан “Өсвөр насны охид хөвгүүдийн ном”-оор ахлах ангийн сурагчдынхаа дунд #challenge эхлүүлж, хэн хамгийн гоё уншсан номын тэмдэглэл хөтлөж өөрт хэрэгтэй мэдээллийг авч чадсан талаар пост мэдээлэл оруулж хамтдаа мэдлэгээ тэлж оюундаа хөрөнгө оруулж хөгжихийг уриаллаа.
Энэхүү #челлэнжийн зорилго нь нийгэмд мэдлэгтэй болж, өөртөө анхаарал түгээснээр, сайн сайхныг урин дуудаж , өөрийгөө болон найзуудаа айдас хүйдэсээс хамгаалж, үе тэнгийнхнийгээ амгалан тайванд хувь нэмэрээ оруулах юм.
ЕБ-н 2-р сургуулийн 12в ангийн сурагч хамгийн эхний уншигч анги хамт олноо уриалан дуудаж номоо уншиж эхэллээ.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар