“ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2023-11-04

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Шарын гол сумын Соёлын төвөөс сошиал хэрэглэгч иргэд, хүүхэд багачууд  цахим орчинд соёлтой оролцохыг уриалж “Цахим соёл” аяныг эхлүүллээ.

ЦАХИМ СОЁЛ 
Цахим орчин нь хүмүүс хоорондын харилцаа учир энд ч бас тодорхой СОЁЛ байх хэрэгтэй.

Нүүр номыг зөв ашиглаж сурахгүй бол ямар нэгэн компьютерын тоглоом эсвэл архинаас ч дутахгүй таныг донтуулах аюултай орчин юм. Иймд хичнээн цагийг нүүр номондоо зарцуулж байгаагаа хянах нь зүйтэй. Энэ муу зуршил таны үнэт цагийг бараад зогсохгүй таны оюун санааг хордуулах аюултайг санаж яваарай. Бүдүүлэг үг хэллэг цахим орчинд хэрэглэх нь орчин цагт хамгийн арчаагүй үйлдэл гэдгийг мэдэж авбал зохино.

Зөв ашиглаж чадах аваас орон зай,цаг хугацаанаас хамааралгүйгээр өөрийн бизнес, үйл ажиллагааг өргөжүүлэх мэдлэг боловсролоо дээшлүүлэх ижил хүсэл сонирхолтой олж авч хүчээ нэгтгэх зэрэг олон давуу талыг таньд ЦАХИМ ХАРИЛЦАА авчрах болно. Хязгааргүй цахим орон зайд СОЁЛТОЙ оролцоотой байцгаая

# Сэдвүүд
Uncategorized