“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Mongol II Agency-аас 4 дэх жилдээ зохион байгуулж буй “SUPER FASHION-2023” оны шилдэг, шинэ залуу модел, шилдэг фото моделийг шалгаруулах улсын уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Нээлтэд Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батзул, Аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Монгол 2 загварын агентлагийн захирал, Төвийн бүсийн аймгуудын загвар урлагийн холбооны тэргүүлэгч, МУСТА Б.Золзаяа, Төвийн бүсийн аймгуудын загвар урлагийн холбооны тэргүүн МУСТА Одонтуяа нар үг хэлж Sway dance academy -ийн бүжигчид мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий шүүгчээр “Miss Universe Mongolia 2023″ уралдааны үндэсний ялагч, Эль-Сальвэдор улсад 72 дахь удаагаа зохион байгуулагдах “Ертөнцийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Номинзул загвар өмсөгч ажиллалаа.
Эхний шатнаас шалгарсан Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймаг, хотын шилдэг 45 оролцогч оролцож “Super fashion 2023” уралдааны “Super model agency”, “Super fashion 2023” уралдааны “Super model’s couch”, “Super fashion 2023” уралдааны “Miss model”, “Super fashion 2023” уралдааны “Face model”, “Super fashion 2023” уралдааны “Шилдэг фото модель”, “Super fashion 2023” уралдааны “Шилдэг загвар өмсөгч”, “Super fashion 2023” уралдааны “Шилдэг шинэ залуу загвар өмсөгч”, Загвар өмсөгчийн төрөлд “Тусгай байр”, Фото модель төрөлд “Тусгай байр”, “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч” “Үзэгчдийн таашаал хүртсэн модель” зэрэг шагналын эздийг тус тус шалгарууллаа.
Мөн уралдааныг дэмжин ажилласан Sebes mask, Дархан нэхий ХХК, Могол ноос ХХК, Lady’s Boutiqui shop, Гоёл кашмер ХХК зэрэг байгууллагуудтай 1 жил хамтран ажиллах “Нүүр царай” моделиудыг шалгаруулсан юм.