“Номтой аялал” өдөрлөг зохион байгууллаа
2023-11-08
“Соёлын бүтээлч сар”-ын аяны 2 дахь долоо хоног буюу өнөөдөр /2023.11.08/ Дархан Хүүхдийн Номын Ордон ЕБС-ийн 25 сурагчдын дунд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ярианы чадвараа нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчинтой танилцах, үг цээжлэх зорилгоор “Номтой аялал” өдөрлөгийг “Vinpearl” coffee shop-той хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгөөр кофены үүсэл гарал, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх соёлын талаар мэдээлэл авч, кофе шоптой холбогдолтой үг цээжлэх, англи хэлээр харилцан яриа өрнүүлж хөгжөөнт тоглоом, ном унших, уншсан номоор дасгал ажил хийх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Идэвхтэй оролцсон уншигч хүүхдүүддээ баярлалаа.
# Сэдвүүд
Uncategorized
Аян