Дарханы уран бүтээлч Д.Мянганзамын бүтээл хоёрдугаар байранд шалгарлаа
2023-11-08
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогчид туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд зарласан “Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч, даван туулагчийн үзэл бодол, мэдрэмж” уран бүтээлийн уралдаанд Дархан-Уул аймгаас оролцогч МУСТА, Шог зураач, шог зохиолч Д.Мянганзам 2 дугаар байранд шалгарч шагналын эзэн боллоо.
Тус уран бүтээлийн уралдаанд нийт 19 бүтээлчийн 25 бүтээл оролцсон байна.
“Хүйсийн тэгш эрх төв” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус уралдааныг Соёлын яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам дэмжин ажилласан юм.
Дархан-Уул аймгаа төлөөлөн амжилттай оролцож II байранд шалгарсан МУСТА, Шог зураач, шог зохиолч Д.Мянганзам Маангаа Даш танд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-аас #Талархал илэрхийлж уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
# Сэдвүүд
Uncategorized