“Хөгжим Миний Амьдралд” үзэсгэлэн
2023-11-10

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд аймгийн Музей пянз тоглуулагч, пянз цуглуулагч, сонирхогчидтой хамтран “Хөгжим Миний Амьдралд” нээлттэй өдөрлөгийг 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Дархан-Уул аймгийн 10 гаруй пянз, пянз тоглуулагч цуглуулагчид хувийн цуглуулгаараа оролцлоо. Пянз сонирхогчидтой уулзах уулзалтын үеэр пянзны бичлэг ямар ч засваргүй, дуучны амьсгал нь хүртэл пянзан дээр тухайн үеийн стерео дугаралттай буудаг болохоор “амьд” сонсогддог гэж пянз сонирхогчидтой уулзах уулзалтын үеэр сонирхогчид онцолж ярив. Өдөрлөг 2023 оны 11 дүгээр сарын 19-ийг хүртэлх хугацаанд аймгийн Музейд үргэлжилнэ.

# Сэдвүүд
Uncategorized
Музей