АХА танин мэдэхүйн тэмцээн
2023-11-13

 

Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Хонгор сумын Соёлын төвийн хамт олон Хонгор сумын ЕБС-ийн сурагчдын дунд Хонгор сумын Дархан САА, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Салхит 3 дугаар багийн 53 хүүхэд, Буурал 1 дүгээр багийн 33 хүүхэд хамрагдаж 14 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Анаргүль, 11а ангийн сурагч Ц.Мөнхжин, 11 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Б.Марал-Эрдэнэ нар шагналт байранд шалгарлаа.


# Сэдвүүд
Uncategorized
Музей