Найргийн Даага 2023 уралдааныг зохион байгууллаа
2023-11-17
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр /2023.11.17/ Дархан Хүүхдийн Номын Ордон ЕБС-ийн хүүхэд, багачуудын авьяас билиг, зохион бичих ур чадварыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Найргийн даага-2023” уралдааныг Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ЕБС-ийн 6 сургуулийн 45 гаруй сурагчдын дунд зохион байгууллаа.
Уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдан нийт 90 бүтээл ирүүлснээс 31 бүтээлийг 2 дугаар шатанд шалгаруулж 10 сурагчдыг Тэргүүн, Дэд, Гутгаар, Тусгай-2 байрыг тус тус эзлүүлэн шагнаж урамшууллаа.
Шүүгчээр:
-МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ш. Сүрэнхор,
-МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, Дархан Хүүхдийн номын ордны захирал Л.Мөнхбаатар нар ажиллалаа.
Идэвхтэй хамрагдсан сурагчдадаа баярлалаа.
# Сэдвүүд
Uncategorized
Аян