Номын санч, мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөнд оролцож байна
2023-11-15
“Mongolian library update-2023” Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөны цахим сургалт өнөөдөр /2023.11.15/-ны өдөр 21 аймгийн нийтийн номын сангуудын дунд зохион байгуулагдаж байна.
Энэ жил 10 дахь удаагаа “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яам, Монголын номын сангуудын консорциум, Монгол Улсын Үндэсний номын сан, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтад Дархан Хүүхдийн Номын Ордоноос Номын санч-мэдээллийн ажилтан С.Оюунцэцэг Дархан-Уул аймгаа төлөөлөн танхимаар хамрагдаж, цахимаар аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн, Төв номын сан, Хүүхдийн номын ордоны дарга, албан хаагчид хамрагдаж байна.
# Сэдвүүд
Uncategorized
Аян