“Соёл ба оролцооны соёл” сургалт боллоо
2023-11-20
“Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газараас санаачлан өнөөдөр /2023.11.20/-ны өдөр Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвтэй хамтран “Соёл ба оролцооны соёл” сэдэвт сургалтыг соёлын байгууллагын 40 гаруй ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Сургалтаар:
-Дархан дахь ХААИС-ийн философи, улс төр судлалын магистр багш асан Н.Төмөртогоо-Соёл ба оролцооны соёлын тухай онол, үзэл баримтлал сэдэв;
-Дархан-Уул аймгийн Ахмадын Хөгжлийн төвийн захирал А.Янжмаа-Төрийн албан хаагч болон соёлын ажилтны харилцаа хандлага, ёс зүйн сэдэв;
-Дархан-Уул аймгийн Төв номын сангийн дарга Б.Цэцэгсүрэн-Үндэсний үнэт зүйлээр нийгмийг соён гэгээрүүлэх нь сэдэв;
-Аймгийн Соёл, урлагийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн Ш.Дэлгэрмаа-Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй яаралтай буюу төлөөллийн биет бус өвийн тухай ойлголт, мэдлэг сэдвээр сургалтыг тус тус орлоо.
# Сэдвүүд
Uncategorized
Аян
Сургалт