“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр /2023.11.20/-ны өдөр Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН ном хэвлэл, утга зохиолын салбарын хамтын ажиллагааг орон нутагт сайжруулах, бэхжүүлэх, Үндэсний номзүйн бүрдүүлэлтийг орон нутагт жишиг болгох зорилгоор “Ном хэвлэлийн стандарт” сургалт, хэлэлцүүлгийг хэвлэлийн газар болон орон нутгийн 20 гаруй зохиолчдын дунд зохион байгууллаа.
-Төв номын сангийн Захиргаа аж ахуйн нэгжийн дарга Г.Нямцэнд “Номын сангийн стандарт ба тулгамдаж буй бэрхшээл” сэдэв;
-Номзүйч Х.Отгонбаяр “Номын сангийн тухай хууль” мэдээлэл сэдэв;
-МУҮНС-ийн аргазүйч В.Түвшинтогтох “Утга зохиол, ном хэвлэлийн салбар”-ын хамтын ажиллагаа, орон нутгийн соён гэгээрэл сэдэвт сургалтыг тус тус заалаа.