“Дүрийн тоглолттой уншигчид”-ын бага хурал боллоо
2023-11-20
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өнөөдөр /2023.11.20/-ны өдөр Дархан Хүүхдийн Номын Ордон хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, зохиолын баатруудын сайн сайхан чанарыг дуурайх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн нууц мэдрэмж, авьяасаа нээх боломжийг сурагчдад олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүрийн тоглолттой уншигчдын бага хурал”-ыг 9 дүгээр сургуультай хамтран зохион байгуулж ЕБС-ийн 7 дугаар ангийн 75 гаруй сурагчдын дунд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд хүүхдүүд өөрсдийн уншсан сэдвээрээ дүрд хувиран тоглолт хийн бусаддаа үзүүлж, харилцан ярилцаж санал бодлоо солилцсон юм.
# Сэдвүүд
Uncategorized
Аян
Соёл гэгээрэл
Үйл явдал