“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН /2023.11.21/-ний өдөр бага насны хүүхдүүдийг ном унших дадал, соёлд сургах, тэднийг зөв чиглүүлэн ажиллах нь ангийн багш болоод гэр бүлийн гишүүдийн оролцоог хангаж идэвхжүүлэх зорилгоор “Хүүхдийн уншлагыг удирдахуй” хэлэлцүүлгийг Од цогцолбор сургуулийн бага, дунд ангийн 60 гаруй багшийн дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Төв номын сангийн нэгжийн дарга Г.Нямцэнд удирдан явуулсан бөгөөд 2021, 2023 оны Д.Нацагдорж тэмдэгтэн, Тэргүүний уншигч ангийн багш Ц.Биндэрьяа, А.Пүрэвсүрэн, С.Уянга, О.Цасчимэг, М.Саруулзаяа, Д.Жавхлантөгс нар хүүхдийн уншлагыг дэмжих, тэднийг номонд хайртай болгоход чиглэсэн үйл ажиллагаа, шинэ санаа, арга туршлагаа хуваалцаж санал бодлоо солилцсон юм.