“Оюуны цэнгэл” ардын уламжлалт тоглоом наадгайн “Хөлөгт тоглоом”олон нийтийн хүртээл боллоо
2023-11-21
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн  хүрээнд соёлын өвөө сурталчилах, өвлөн уламжлуулах зорилгоор Музейн сургалт сурталчилгааны сан хөмрөгт хадгалагдаж буй 9 ширэг Хөлөгт тоглоомын хуулбар хувийг шинээр үйлдвэрлэж, олон нийтийн хүртээл болгож байна. Энэхүү нэг хайрцаг тоглоомонд:
1.“Дөрвөн бух”
2.“Тэмээн таваг”
3.“Зургаадайн”
4.“Чүү чамай”
5.“Морьтон”
6.“Тооно”
7.“Үүд”
8.“Буудал”
9.“Тугал хариулах” зэрэг 9 төрлийн хөлөгт тоглоом, тайлбарын хамт багтсан байна.
“Соёлын бүтээлч сар”-ын ажлын хүрээнд хүүхэд багачууд оюуны цэнгэл эдэлж, оюун ухаанаа хөгжүүлж уламжлалт тоглоомоо хамт олноороо тоглож компьютер, дэлгэцийн хамаарлаас зайлсхийж эрүүл мэндээ хамгаалаарай.
Ардын хөлөгт тоглоом бол
Арга бодлын гимнастик мөн
Хөгжөөнт боловсон тоглоом бол
Хүүхэд гэр бүлийн баясгалан мөн
Авьяас хөгжүүлэх тоглоом бол
Арга билгийн түлхүүр мөн
Сэтгэхүйг сэлбэх тоглоом бол
Сэргэлэн ухааны ундрал мөн
Н.Намжилдорж. 1966 он
Музейн бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаалж байна.

үзэх

 

 

 

# Сэдвүүд
Uncategorized
Музей