“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр /2023.11.22/-ны өдөр аймгийн Соёл, урлагийн газар, Ахмадын хорооны хамт олон Од цогцолбор сургуулийн 11-3 ангийн сурагч Д.Номинзулаас “Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг авлаа.
Д.Номинзул сурагч нь Дархан-Уул аймагт 2023.09.23-09.27-ны өдрүүдэд зохион байгуулсан “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд “Бийрэн бичлэгийн уралдаан”-д II дугаар байранд шалгарч, мөн Шарын гол, Хонгор, Орхон сумдын Соёлын төвүүдэд бийрэн бичлэгийн үйлчилгээг зохион байгуулж нийт 130 гаруй иргэд олон нийтийг хамруулсан идэвхтэй сурагч юм.