“Уран үйл-2023” үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг оролцогчид шалгарлаа
2023-11-19
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монгол Үндэсний хувцас урлаачдын ур чадварыг сорих, тэдний бүтээлийг алдаршуулах, урам зоригийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, харилцан суралцах, Дарханы брэнд бүтээл төрүүлэх зорилготой “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачид, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд оролцогчдыг чадавхжуулах, туршлага судлах сургалт, уулзалт, үзэсгэлэн худалдааг Эмэгтэйчүүдийн “Дархан Бриллиант клуб” ТББ санаачилгаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театр хамтран зохион байгууллаа.
Мөн үзэсгэлэнд оролцогчдоос“Шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн”- Дархан-Уул аймгаас оролцогч U Sanaa брэнд, “Үлгэр жишээ оролцогч”-Булган аймгинй Бүрэгхангай сумаас оролцогч “Хатангоо” салоны хамт олон тус тус шалгарлаа.
Хамтран ажилласан, дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлангийн ажлын алба, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын алба, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Залуучууд театр, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь танхим, Дархан-Уул аймгийн Ажил Олгогч Эздийн Холбоо, “Дархан Нэхий” ХК, “Дархан Минж” ХХК, “Дархан савхи” ХХК байгууллагууддаа баярлалаа.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар