“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 16-18 насныхны дунд Соёлын эрхийн бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг сурагчид 10,0 мянган төгрөгөөр соёл урлагийн үйлчилгээг авах боломжийг олгож байгаа билээ.
Төв номын сангийн зүгээс Соёлын эрхийн бичиг хөтөлбөрт боловсролын 2 багц хөтөлбөрийг багтаасан бөгөөд /2023.11.23/-ны өдөр 1 дүгээр багцыг сонгосон ЦАЙХУН, 9 дүгээр сургуулийн ахлах бүлгийн 90 гаруй сурагчдад Өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор “МОНГОЛ БАХАРХАЛ” номын сангийн боловсролын хөтөлбөрийг хүргэж Монгол дээлийн сампин зангидах, номын хавчуурга хийх, Гадаадад тэтгэлэгээр суралцах боломж лекцийг зохион байгуулж ажиллалаа.