Соёлын баримтат өвийн бүртгэл судалгааны ажил үргэлжилж байна
2023-11-27
Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд аймгийн Музейн хамт олон “Иргэд, сүм хийдэд хадгалагдаж байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулах” ажлын хүрээнд Дархан сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч О.Туулд нагац өвөө  Ч.Ёндоншарав, авга өвөө С.Дорчгочоо нараас өвлөн хадгалагдаж буй 1935 оны үеийн Орос хүн Монголруу нэвтрэх зөвшөөрлийн бичиг баримт, Говийн Лха бурханы модон барын дардас зэрэг хуучны ховор баримтат өвүүдийг бүртгэв. О.Туул нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёлын баримтат өвөө иргэн хүний хувьд өөрийн санаачлагаар музейн анхан шатны бүртгэлд бүртгүүллээ.
# Сэдвүүд
Uncategorized
Музей