“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”
2023-12-05
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм. Энэхүү ажлын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын голын буган чулуун хөшөө багтсан байдаг. Дархан-Уул аймгийн Музейн дарга Д.Жамбалдорж тус сумын төрийн байгууллагын албан хаагчдад Буган чулуун хөшөөний талаарх мэдээ мэдээллийг  өгч ажиллалаа.
# Сэдвүүд
Uncategorized
Музей