“ЗУРАГДСАН ПЯНЗ” ШИНЭ НОМЫН НЭЭЛТ ТУН УДАХГҮЙ ДАРХАН ХОТНОО
2023-12-08
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Утга зохиолын төлөө шагналт, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбооны гишүүн, шог зураач, МУСТА Д.Мянганзамын “Зурагдсан пянз” шинэ уран бүтээлийн номын нээлт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагт аймгийн Төв номын санд зохион байгуулагдана.
Нээлтээр уран бүтээлч Д.Мянганзам нь “Шог зураг”-ийн үзэсгэлэн болон модель машины цуглуулгаар тус тус үзэсгэлэн гаргах юм.
Дарханчууд та бүхнийг шинэ номын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
# Сэдвүүд
Үйл явдал