АХМАДЫН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
2023-12-19
УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлангийн санаачлагаар 2 дахь жилдээ уламжлал болгон хэрэгжүүлж буй “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийн хүрээнд Ахмадын хөгжлийн төв, Соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газар хамтран /2023.12.11/-ний өдөр аймгийн ахмадуудын дунд Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгууллаа.
Наадмыг “Дэмбээн Наадаан”-аар эхлүүлж баг тус бүрээс 32 ахмад 5 үе шаттайгаар оролцов. 1 дүгээр байранд 10 дугаар багийн иргэн Ж.Ундрал, 2 дугаар байранд А.Долгормаа, Гутгаар байранд М.Гансүх нар шалгарлаа.
Нүүдэлчин монголчуудын бий болгосон гайхамшигт соёл, тоглоом наадгайнд хэмжээ хязгаар гэж үгүй билээ. Тэдгээрийн дотроос айрагтай нутгийн наадгай ч гэж нэрлэж болохоор сонин содон аялгуут аман наадгай байдаг нь “Дэмбээ” юм. Дэмбээ нь Монголчуудын оюун санааны ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг биет бус өв билээ.
# Сэдвүүд
Uncategorized
Музей