Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
2024-01-10
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод МЗЭ-ийн үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын хурал болж тус аймгаас Зохиолч, яруу найрагч Р.Лхамрагчаа, Д.Цэвээнгэрэл, Р.Эрлхамрагчаа, Ц.Ганбаатар, Т.Банзрагч, Г.Бямбажав, П.Амаржаргал, Ц.Ичинхорлоо нар оролцлоо.
Тус баяраар Зохиолч, яруу найрагч М.Уянсүх “Хонхот хүүхэлдэй” бүтээлээр “Алтан өд” шагнал, Р.Лхамрагчаа Төрийн дээд одон медаль “Алтан гадас”, МЗЭ-ийн шагналаар П.Амаржаргал нар тус тус шагнууллаа.
Нийт зохиолч, яруу найрагчдадаа МЗЭ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!
# Сэдвүүд
Uncategorized
Соёл гэгээрэл
Үйл явдал