Дархан-Уул аймгийн Музей нь ХХААГ, СББӨ-ийн өвлөн уламжлагч, “Өсөх-Ирээдүй” хоршооны тэргүүн Б.Очирмаатай хамтран иргэдэд зориулсан “УЛАМЖЛАЛТ АРГААР СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ” сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 13, 14, 15-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар сүү, сүүн бүтээгдэхүүний технологи, үе шат, бүтээгдэхүүн хэрхэн бий болгох, сүү, аарц зэрэг бүтээгдэхүүнээр ааруул, чихэр, өрөм зэргийг хийж боловсруулах заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.