Дархан-Уул аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл 2024 оны хурлаа өнөөдөр /2023.01.19/-ний өдөр зохион байгуулж 2024 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллалаа.
Тус зөвлөл нь залуучуудын оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачлагыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 5, 7 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 2021 оны тогтоол, Соёлын сайдын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/85 дугаар тушаал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/1298 тоот, Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/866 тоот албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна.
2023 онд Соёлын салбарын залуучуудын зөвлөл нь 6 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр орон тоогоо нэмлээ.