“Монгол ёс заншил” хөтөлбөр
2024-01-22
“Монгол ёс заншил” хөтөлбөр:
XVII дугаар жарны хөх луу жилийн цагаан сарын баярыг угтаж Дархан-Уул аймгийн Музейн хамт олон “Үндэсний өв соёлын холбоо”-ны тэргүүн, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, МУСТА Б.Дарханнямтай хамтран залуу гэр бүлүүдэд зориулсан Монгол ахуйн амьдралын урт зам, ухаант мэргэд, ахмад буурлууд, жирийн ардын дагаж дадсан ёс уламжлалын тухай “Монгол ёс заншил” хөтөлбөрийг зохион байгууллаа. Хөтөлбөрт: Үр хүүхдүүддээ буян үлдээхийн тухай, Монгол хүн хаалга алдалж зогсдоггүйн учир, Бэр гуйх, хүүхдийн сэвлэг үргээх, хурим найрын зан үйлийн тухай, Хоосон тогоог тагтай нь зуухан дээр тавьдаггүйн учир, Малгай, дээл, бүс дээдлэхийн учир, Даллагны уут, таваг, сангийн бойпорын тухай,
Арван хуруунд бөгж зүүхийн учир буюу залуу гэр бүлүүдийн сонирхсон асуултын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн эцэг эхийнхээ хамт ирсэн бяцхан үрсүүд Музейд суралцах боломж “Оюуны цэнгэл” ардын уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөрт хамрагдав. Амралтын өдрөөрөө цаг зав гарган, өөрт болон үр хүүхдүүддээ хэрэгтэй олон сайхан, сонирхолтой зүйлсийг сонссон та бүхэнд баярлалаа.

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал