Шинээр төрсөн иргэдэдээ хүндэтгэл илэрхийллээ
2022-09-08

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гарагт Соёлын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Соёлын ажилтны 29 дэх өдрийг угтан аймгийн соёл, урлагийн байгууллагууд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд шинээр төрсөн хүүхэд болон эхчүүдэд өнөөдөр гарын бэлэг гардуулан хүндэтгэл илэрхийллээ. Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өчигдөр, өнөөдөр дөрвөн хүүхэд төржээ. Төрсөн болон төрсний дараах, эмчилгээ хийлгэж буй нийт 34 эх тус тасгаар үйлчлүүлж байна. Энэ хорвоог элбэрэл хайраар дүүргэн бүтэн болгож аминаасаа амь хуваан хүмүүн биеийг төрүүлж буй эхчүүд, шинэ иргэдэдээ ийнхүү Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ тэргүүтэй урлаг, соёлын байгууллагын удирдлагууд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Залуучууд театрын уран бүтээлчид эх үрийн сэдэвтэй эгшигт дуугаараа ая барьж эх, хүүхэд, эмч, эмнэлгийн ажилчдадаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баяр хүргэлээ.

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 1 person, hospital and indoor

May be an image of 4 people, people standing and outdoors

 

# Сэдвүүд
Соёлын орон зай