СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛ. СОЁЛЫН ОРЧИН, ОРОН ЗАЙГ ХӨГЖҮҮЛЭХ
2022-09-09
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛ.
СОЁЛЫН ОРЧИН, ОРОН ЗАЙГ ХӨГЖҮҮЛЭХ
30.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүх, соёл, урлаг, эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ.
30.2. Энэ хуулийн 30.1-д заасан соёлын орчин, орон зайг бүрдүүлэх, хөгжүүлэх чиг үүргийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ. Иргэн, хуулийн этгээд соёлын орчин, орон зайг бий болгох, санал санаачилгыг гаргаж, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлнэ.
# Сэдвүүд
Соёлын орон зай