Соёлын яам, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт гэрэл зургийн зорилтот үзэсгэлэнг орон нутагт анхлан Дархан-Уул аймагт толилууллаа. Үзэсгэлэнг 2023.01.09-2023.01.18-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд дэлгэх юм.
Монгол улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байгаа сэдвээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 40 бүтээлүүдийг толилуулж байна.
Дэмжин ажиллаж буй Дархан 19001540 мэдээллийн лавлах “Сайн-Орших” ХХК-даа баярлалаа.
Хаана: Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байр
Хугацаа: 2023.01.09-2023.01.18-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд