ХАСУМ, ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд мэдүүлж, зөрчилгүй ажиллав
2024-01-05

Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд: 

  1. Тайлант хугацаанд 2022 оны ХАСХОМ-ийг 4 албан хаагч шинэчлэн гаргаж, 2 албан хаагч шинээр мэдүүлсэн. Нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 хүний ХАСУМ-ийг АТГ-т хянуулахаар хүргүүлснээс зөрчилгүй гэх 4 дүгнэлт ирсэн. Үүнээс 2 хүний томилгоог хийж, 2022 оны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд нь гаргуулсан.
  2. АТГ-ын даргын 2023.05.12-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар баталсан маягтыг үндэслэн 7 төрлийн бүртгэлийн дэвтрийг хэвлэж бэлэн болгосон.
  3. Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар хянуулж, 7 үйл ажиллагааны хүрээнд 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлтийг 94%-иар хангууллаа.
  4. Нийтийн албан тушаалд нэр дэвших хүсэлт гаргасан 4 хүний ХАСУМ-ийг хянаж, АТГ-т хүргүүлэх арга хэмжээг авсан.
  5. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн нэр бүхий 2 иргэнийг ДУА дахь ТАЗСЗ-ийн тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт, лавлагаа, тодорхойлолтуудыг авч томилгоо хийсэн шийдвэрийг хавсарган хүргүүлэв.
  6. Нийтийн албан тушаалд томилогдсон 2 албан тушаалтанд ХАСХОМ-ийг хэрхэн мэдүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хуулийн хугацаанд мэдүүлгийг авсан.

Хүрсэн түвшин: Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад бүх шатандаа анхаарч, ёс зүйн зөрчилгүй ажилласан.

# Сэдвүүд
Uncategorized